Австрали виз

ВИЗНИЙ АНГИЛАЛЫН ТАЙЛБАР

А. Түр оршин суух виз. Дараах 4 төрлийн ангилалтай. Үүнд:

  1. Түр ажиллах (Богино хугацаанд байх мэргэжилтэн) (ангилал 400) виз;
  2. Түр ажиллах (Олон улсын харилцаа) ( ангилал 403) виз;
  3. Сургалтын (ангилал 407) виз; болон
  4. Түр оршин суух/ажиллах (ангилал 408) виз;
Ангилал 400, ангилал 407 болон ангилал 408 визийг зөвхөн цахим хэлбэрээр (онлайнаар) мэдүүлнэ. Цаасаар мэдүүлсэн тус ангиллын визний мэдүүлгүүд хүчингүйд тооцогдож, виз мэдүүлэгчид визний хураамжийн хамт буцаан олгогдоно;

Зөвхөн ангилал 403 визийг онлайн болон цаасан хэлбэрээр мэдүүлж болно.

Түр оршин суух/ажиллах визний хөтөлбөр, визний материалдаа хавсаргах баримт бичгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.

Б. Аялалын виз


Австрали виз мэдүүлэхэд бөглөх маягтууд




Компаниас үзүүлэх үйлчилгээ:

Моноффсет ХХКомпани нь виз мэдүүлэгчид “Цахим визний туслалцаа” үзүүлэх үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд мэдүүлэгчийн мэдээллийг оруулах, дагалдах бичиг баримтыг цахим хэлбэрт оруулж VFS-ийн IMMI хэрэглэгчийн нэрээр тэдний өмнөөс оруулж зөвшөөрөгдсөн үйлчилгээний төлбөрийг  авна. Энэхүү үйлчилгээнд баримт бичгийг визийн мэдүүлэгт оруулах, мөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу, зөвшөөрсөн тохиолдолд нэмэлт материалуудыг оруулах үйлчилгээ орно.


Энэ үйлчилгээг авах бол та манай компанитай утсаар холбогдон урьдчилан цаг авна. Виз мэдүүлэгч нь өөрийн визний мэдүүлгийн төлбөрийг төлөх олон улсын эрхтэй карттай байж болох бөгөөд визийн мэдүүлгийн төлбөрийг төлөх олон улсын картгүй тохиолдолд төлбөр шилжүүлгийн үйлчилгээний хөлс нэмэгдэнэ. Төлбөрийг зөвхөн цахим хэлбэрээр Авсралийн доллараар (AUD) хийх боломжтой. Виз мэдүүлэгч нь тухайн товлосон цагт ирэхдээ өөрийн шаардлагатай бүх бичиг баримтаа авч ирэх шаардлагатай.




НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Оюутны Визний Мэдүүлгийг Онлайнаар Мэдүүлэх Үйлчилгээ


Энэхүү үйлчилгээ нь нэмэлт төлбөртэйгээр (визний мэдүүлэг тус бүрт) олгогдох ба үүнд виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг онлайн системд оруулах үйлчилгээ багтана. Үйлчилгээний хураамжинд зөвхөн Австрали улсын Дотоод Хэргийн Яамнаас гаргасан дагалдах бичиг баримтын жагсаалтын дагуух бичиг баримтыг онлайн системд оруулах үйлчилгээ багтана.


“Оюутны Визний Мэдүүлгийг Онлайнаар Мэдүүлэх Үйлчилгээг” санал болгосноор манай компани нь дотоодын харилцагч байгууллагаараа дамжуулан тухайн виз мэдүүлэгчийн өмнөөс зөвхөн мэдээллийг онлайнаар системд оруулж өгнө. Манай компани нь ямар нэгэн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэхгүй ба бүх онлайн асуултны хариултыг виз мэдүүлэгчийн хэлснээр болон өгч буй мэдээлэлд үндэслэн оруулна. Манай компани нь онлайнаар мэдүүлсэн визний шийдвэрт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Манай компани нь энэ үйлчилгээг үзүүлэн мэдээлэл онлайнаар оруулахдаа авч буй хураамж нь ямар нэгэн зөвлөгөө өгөх болон шийдвэр гаргах үйлчилгээний хураамж биш болно.

Австрали виз - Бөглөх маягтууд

 Виз мэдүүлэгч нь виз мэдүүлэх маягтын зааварчилгааг сайтар уншиж бөглөнө.Мэдүүлэгч нь хамгийн ойр байрлах Австрали улсын Виз Мэдүүлэх Төвөө...